Монголын ачаа тээврийн
биржийн цогц үйлчилгээ

Та автотээврийн үйлчилгээгээ нэг цэгээс авдаг боллоо
Захиалга өгөх

Монголын ачаа тээврийн
биржийн цогц үйлчилгээ

Та автотээврийн үйлчилгээгээ нэг цэгээс авдаг боллоо
Захиалга өгөх

Монголын ачаа тээврийн
биржийн цогц үйлчилгээ

Та автотээврийн үйлчилгээгээ нэг цэгээс авдаг боллоо
Захиалга өгөх
БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Бид ачааны овор хэмжээнээс үл хамааран танд ТУСАЛЖ чадна.

БАТАЛГААЖСАН ТЭЭВЭРЛЭГЧ

Монголын автотээврийн томоохон компаниуд тээвэрлэлтийг
гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй
БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭР

Монгол Улсын хэмжээнд болон транзит, экспорт, импортын авто тээврийг гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй
ТЭЭВРИЙН ӨРГӨН СОНГОЛТ

Тусгай зориулалтын болон овор ихтэй, хүнд даацын, аюултай ачаа тээвэрлэх бүх төрлийн тээврийн хэрэгсэлтэй.

Дэлгэрэнгүй
ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ

Тээврийн үнийн санал авах, захиалга өгөх, GPS-ийн нэгдсэн хяналт

Дэлгэрэнгүй
ДААТГАГДСАН ҮЙЛЧИЛГЭЭ

Манай үйлчилгээ нь тээврийн хэрэгсэл, жолооч бүгд даатгагдсан баталгаат найдвартай тээврийн хэрэгсэлээр танд үйлчилэхэд бэлэн.

Дэлгэрэнгүй
24/7 ТУСЛАМЖ

Та манай системээс 24/7 автомат хариулагчаас тусламж авах боломжтой

Дэлгэрэнгүй

ШУУРХАЙ & НАЙДВАРТАЙ

АЧАА ТЭЭВРИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Танай байгууллагын өдөр тутмын ачаа тээврийн шаардлагад нийцсэн үйлчилгээг уян хатан системийн тусламжтай үзүүлж байна.

Бүртгүүлэх
СИСТЕМИЙН ОНЦЛОГ
100% Найдвартай хүргэлт

"Гараас гарт" 100% найдвартай хүргэлтийн үйлчилгээг бид танд санал болгож байна. Буух эзэнтэй, буцах хаягтай, итгэл даах тээвэрлэгчид тантай хамтарч ажиллахад бэлэн.

Хурдан & Хямд өртөг

Бид таны тээвэрлэлтэнд өгсөн ачааны тээвэрлэлтийг оновчтой зөв зохион байгуулж хамгийн хурдан хугацаанд, хамгийн хямд өртөг санал болгох болно.

Өөрийн ачааг алхам бүрт хянах

Та манай системийг ашигласнаар тээвэрлэлтэнд өгсөн ачаагаа хүргэх газарт очтол бүхий л хугацаанд хянах боломжтой болох юм.

БИДНИЙ ТУХАЙ

МОНГОЛЫН АЧАА ТЭЭВРИЙН БИРЖ ХХК

Та манай системийн хэрэглэгч болсноор хамгийн хямд, хялбар аргаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлүүлэх боломжтой болох юм.

Салбартаа тэргүүлэгч туршлагатай, найдвартай авто тээврийн байгууллагууд таны захиалгыг гүйцэтгэнэ. Манай системээр хийгдсэн тээврийн захиалга бүр даатгалтай байх болно. Системийг ашиглан олон тооны ачаанд зэрэг захиалга өгөх, захиалгаа хянах, захиалгатай холбоотой төлбөр тооцоог онлайнаар хийх боломжтой.

Асуулт & хариулт

Түгээмэл
асуултууд

www.mfe.mn хэрхэн ажилладаг вэ?

Маш хялбар. Та илгээх гэж байгаа ачааны ачилт хийх хаяг, хүргэлт хийх хаяг мөн ачаа тус бүрийн хэмжээ, жин, хадгалах горим зэргийг системд оруулаад тендер зарлана. Зарлагдсан тендерийн дагуу үнийн саналыг манай тээвэрлэгч нар илгээнэ.

Та аль нэг үнийн саналыг сонгомогц бид танд дагалдах баримт бичгүүд, нэхэмжлэх зэрэг мэдээллийг илгээнэ. Төлбөрийг хийсний дараа тээвэрлэгчид заагдсан хугацаанд таны ачааг тээвэрлэлтэнд хүлээн авч хүртгэлт хийгдэх болно.

Аюултай болон Хортой ачаа тээвэрлүүлэхэд анхаарах зүйлс

Аюултай ачаа гэдэг нь: Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх улмаар үхэл мөхөлд хүргэх үйлчилгээтэй тээвэрлэх, ачилт буулгалт хийх болон хадгалалтын үед жолооч, тээврийн хэрэгсэл болон бусад ачааг гэмтээх, тэсэрч дэлбэрэх, гал гарахад хүргэж болохуйц /болзошгүй/ бодис, эд зүйлс /бүтээгдэхүүн/-ийг хэлнэ.

Аюултай ачаа тээвэрлэлтэнд өгөх үед анхаарах зүйлс: 

  • Аюултай ачааны байранд аюултай ачааны төрөл, аюулын зэргийг харуулсан аюулын тэмдэг, марклал хийсэн байна.
  • Химийн хортой тэсэрч дэлбэрэх аюултай ачааны сав баглаа нь ачих буулгах тээвэрлэх үед  асгарах,  гоожихгүй  бат бөх материалтай стандартад тохирсон хийцтэй байна.
  • Ачаа илгээгч нь шинж чанараараа нэг дор тээвэрлэхийг хориглосон ачааг нэг дор багцалж тээвэрлэлтэнд хүлээлгэж өгөхийг хориглоно.
  • Аюултай ачааг тусгай зориулалтын шуудай, савтай тээвэрлэх бол вагон ба чингэлэгт 10  ширхэг  хоосон   савыг   хаалганы   талд   хийж тээвэрлэлтэнд хүлээлгэж өгнө.
Ачаагаа даатгуулах хэрэгтэй юу?

Даатгал гэдэг нь даатгалын компанид та тодорхой хураамж төлж, танд болон таны эд хөрөнгөд хохирол (жишээ нь, осол аваар, гал, хулгай, гэмтэл, амь насаа алдах гэх мэт) учирсан тохиолдолд  даатгалын компани хохирлын нөхөн төлбөрийг олгох зохицуулалт юм.

Ачааг хэрхэн савлаж тээвэрлүүлэх вэ?
  • Ачааны баглаа боодлыг Монгол Улсын стандартын дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Тээвэрлүүлэгч нь тээвэрлэх ачаагаа стандартын дагуу баглаж боох, хайрцаг торхонд хийх, савлаж уутлах /тоолох боломжтой/ зэргээр урьдчилан бэлдэх үүрэгтэй. Ачааг модон буюу хатуу цаасан хайрцаг, сагс, тор, тусгай тавиур, бидон, торх гэх мэтийн сав, баглаа боодолтой тээвэрлэнэ.
  • Тээвэрлүүлэгч нь тээвэрлэлтэнд хүлээлгэн өгөх ачааны сав, баглаа, боодол нь бат бөх, гэмтэж, бохирдоогүй, ачаа асгарч гоожсон шинж тэмдэггүй, гар болон механикжсан аргаар ачих буулгах боломжийг хангасан байна.
  • Ачааны сав, баглаа, боодол дээр давхарлаж хураах тоо, хадгалалтын нөхцөл зэргийн тогтоосон тэмдэглэлүүд байх шаардлагатай.
Яагаад биднийг сонгох вэ?
Автотээврийн хамгийн өргөн сүлжээ

Манай систем Монгол улсдаа хамгийн том авто тээврийн сүлжээг бий болгоно. Захиалагч болон Тээвэрлэгчийн уялдаа холбоог сайжруулж, тээврийн баталгаат үйлчилгээг захиалагчид санал болгох мөн тээвэрлэгчийн сул зогсолтыг багасгах ажлуудыг нэг дор системээр шийдэж өгөхөөр зорилт тавин ажиллаж байна.

Чанартай, баталгаат тээврийн үйлчилгээ

Бид чадварлаг жолооч болон найдвартай тээврийн хэрэгслээр баталгаат тээврийн үйлчилгээг танд санал болгох болно. Бид төслийн, тусгай зориулалтын, холимог гэх мэт бүхий л ачааг тээвэрлэнэ.

Хэрэглэхэд хялбар систем

"Ачаа Тээврийн Нэгдсэн Систем" буюу "МFE" систем нь Тээвэрлэгч болон Захиалагч гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд хэрэглэхэд тун хялбар, маш ойлгомжтой систем юм. Та www.mfe.mn веб хуудсаар зочлон захиалга өгөх хэсгээр нэвтрэх эсвэл гар утаснаасаа MFE аппликэйшн татаж бүртгэл хийлгэн системийн хэрэглэгч болох боломжтой юм.

24/7 хэрэглэгчиддээ тусладаг

Харилцагчиддаа Зөвлөмж өгөх, Санал хүсэлт зэргийг 24/7 хүлээн авч асуудлыг шийдвэрлэнэ. "Монголын Ачаа Тээврийн Бирж"ХХК-ийн Веб хуудсаар болон Facebook хуудсаар, мөн +(976) 7010-7711 дугаарт 24 цагийн турш хүлээн авах болно.

ШУУРХАЙ & НАЙДВАРТАЙ

СИСТЕМД ӨНӨӨДӨР

ТЭЭВЭР

ХАРИЛЦАГЧ

ТЭЭВРИЙН ЗАР

ЖОЛООЧ

ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД