НүүрБидний тухай

“Монголын Ачаа Тээврийн Бирж” ХХК

Бидний тухай

“Монголын Ачаа Тээврийн Бирж” ХХК-ийг 2016 оны 05 дугаар сард “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн бүрэлдэхүүнд багтдаг 10 компани үүсгэн байгуулсан. Компанийн үндсэн үйл ажиллагаа нь Монгол улсад “Ачаа Тээврийн Биржийн Нэгдсэн Систем”-ийг бий болгож тээвэр, логистикийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын өндөр түвшинд хүргэхээр зорин ажилласаар байна.

Зорилго

Монгол Улсын хэмжээнд “Ачаа Тээврийн Нэгдсэн Систем”-ийг нэвтрүүлсэнээр, тээврийн үйлчилгээ авах шаардлагатай хэрэглэглэгчидэд үүсч буй ачааг нарийн зохион байгуулалтад оруулж, хурдан шуурхай, найдвартай авто тээврийн үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Алсын хараа: Тээвэр, логистикийн олон улсын туршлагыг нэвтрүүлсэн тэргүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж байна.

Үнэт зүйлс

Системийн хэрэглэгч болсоноор: Тээврийн үйлчилгээ авахыг хүссэн албан байгууллага болон хувь хүмүүсийн ачааг тээврийн бүхий л үйлчилгээгээр хангаж, ачааны бүрэн бүтэн байдал, тоо чанарыг алдагдуулахгүйгээр хугацаанд нь тээвэрлэн хүргэх үйлчилгээг үзүүлнэ.

Үүрэг хариуцлага: Бид ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өндөр хариуцлагатай байна.

Үр дүн: Бид дэвшүүлсэн зорилгоо биелүүлж, үр дүнд хүрнэ.

Монголын ачаа тээврийн биржийн түүхэн товчоо

Бид Монгол Улсын аж ахуй нэгж болон хувь хүмүүст улс хоорондын болон хот хоорондын авто тээврийн баталгаат найдвартай үйлчилгээг үзүүлж байна.

2016
Үүсгэн байгуулагдсан

“Монголын Ачаа Тээврийн Бирж” ХХК-нь 2016 онд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн компаниуд хамтран үүсгэн байгуулсан.

2017
Гишүүн тээврийн компани 11-т хүрэв
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдэж буй “Улаан Үд-Хиагт – Алтанбулаг – Дархан – Улаанбаатар – Сайншанд-Замын Үүд – Эрээн-Бээжингийн гаднах тойрог – Тяньжин” маршрутаар олон улсын транзит тээврийг амжилттай гүйцэтгэлээ. “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК, “Монголын Ачаа Тээврийн Бирж” ХХК, “Зам Тээвэр Хөгжлийн Яам”, “Монголын Үндэсний Телевиз”
2018
Улс хоорондын ачаа тээвэр

Улс хоорондын ачаа тээврийн Манлай байгууллага

2019
2020
2021